Tuesday, December 30, 2014

Сэтгэлийн, сэтгэлгээний эрх чөлөөн дээр гараад завилаад суучихсан гэр бүлийг ер нь яалтай.
Амьдралыг харандаагаар зурдаг ч болоосой
Чамайг гэж шаналсан өдөр бүрийг
Чангаас чанга дарж байгаад балруулдахсан
Ахиад толбыг чинь санахгүй болтол нь
Чи яг мөс шиг
Нар нэвтлэм
Тув тунгалаг ч
Хатуугаас хатуу

Чи яг мөс шиг
Нүд гялбам
Гэрэл цацруулсан ч
Хүйтнээс хүйтэн

Monday, December 15, 2014

Мартаж байна

Би чамайг мартаад эхэлчихэж
Бие чинь бүхлээрээ л харагддаг болж
Нүд, хамар, ам, зөөлхөн гарын чинь
Нүгэлгүй уруулыг чинь хүртэл
Мартаад эхэлчихэж

Цээж минь хоосроод эхэлчихэж
Цээлхэн дууг чинь санахаа байчихаж 
Надад үлдээсэн дурсамжууд чинь бүдгэрчихэж
Намайг гэх халамж чинь үгүйлэгдэхээ байчихаж
Би чамайг мартаад эхэлчихэж



Thursday, December 11, 2014

Бөөлжис цутгах мэт мэдрэмж.
Нэгдэх өдрөөс ажилд явна гэж бодохоор зэвүүн санагдаад байх юм. Өнгөрсөн хугацаанд энэ ажлаас сайн сайхан зүйл ганцыг ч олж харж чадсангүй.
Хурдхан л зугтан зайлмаар, хаяад явмаар.
Дотроо амар амгаланг тогтоох гэж цөхрөлтгүй тэмцэж байгаа, хэнийг харин халдахыг зөвшөөрөхгүй.
Эмнэлгээс гарна гэж бодохоор аймаар санагдаад байх юм.

Tuesday, December 9, 2014

Хайр гэдэг зүгээр л сайхнаар нэрлэгдсэн зовлон шаналал юм биш үү?
Шаналж
Шархирч
Шимшэрч
Янгинаж
Хатгуулж
Яалтчгүй
Хараалгаж

Тэсгэл алдтал өвтгөх эдгэшгүй хүнд өвчин
Миний үргэлж мөрөөддөг, хүлээдэг санадаг хүн яг мөн байсан.
Халамж хайр энхрийлэл... яг л тэр богинохон хоромын төлөө би амьд явж байсан юм шиг.
Хэтэрхий кино шиг болохоор итгэж өгөхгүй нилээд удсан
Богинохоон их гоё зүүд зүүдлээд өнгөрөх шиг
26 Насны минь 22, 23 жил нь чамтай холбоотой өнгөрсөн юм чинь чи надад чухал байх нь аргагүймдаа.
Хэзээнээс хамт байж эхэлснээ харин санахааргүй
Дотор буй бүхнээ
Чин үнэнээр нь
Ил гаргавал
Хэдэн хүн
Дэргэд минь
Тэсч үлдэх бол?
Тэр надад ямар сайхан сэтгэгдэл төрүүлж үлдээвээ. Дэндүү сайхан бүгд таалагдсан.
Яагаад ч юм тэгтлээ огшоогүй зүгээр л нэг залуу шиг л ярьсан. Тэр нь ч болсон. Бүгдийг нь хэлж авсан. Сайхан болсон.
Гэнэн ч юм шиг, хөөрхөн хөөрхөн асуулт асуугаад л, өөрөө хариулаад л.
Их санаж ээ
Тийм их зоригийг надад хэн өгөв
Чи л шүү дээ
Тийм их тэвчээрийг би хаанаас олж авав
Чамаас л шүү дээ
Үгнээс бусад нь мөнх биш ертөнцөд
Үргэлж өршөөж уучлах сэтгэлийн тэнхээг
Үхэх эсвэл амьдрах нь ялгаагүй хорвоод
Үхчихэлгүй шиг амьд явах утга учрыг
Ганцхан чи л надад өгдөг
Хэзээ, яаж яагаад түүнийг хайрлаж эхэлсэн, хэрхэн түүнийг хайрладагаа ухаарсаныгаа бол бүүр ч мэдэхгvй. Миний мэдэх юм гэвэл амьдрал маань 2хон үгнээс бvрдэж байсан: чамд л хайртай
Чиний тэр дотно харц
Чиний намуухан инээмсэглэл
Чиний нууцгүй яриа
Чиний чиний чиний бүхнийг
Би ямар их санаж байна вэ
Над шиг ийм гүн дурладаг
Дурлалаа мартаж чаддаггүй
Над шиг ийм гүн шаналдаг
Хагацлаа мартаж чаддаггүй
Над шиг ийм удаан хүлээдэг
Хүлээлтээсээ жаргал амталдаг
Над шиг ийм тэвчээртэй
Тэвчээрээрээ өөрийгөө тарчлаадаг
Над шиг ийм уяхан сэтгэлтэй
Уярхаараа уйлчихдаг
Над шиг ийм үнэнч
Үхтэл ганцхан чамайг л хайрлаж чадах
Над шиг над шиг над шиг
Ийм хүн байдаг болов уу?
I Will Always Love You

Monday, December 8, 2014

Чамайгаа өөрчлөхгүйгээр би
Жаргалтай хайрлаж амьдрана
Гоё үгтэй юм бэ
Бусдаас өөр гэдгээ үргэлж мэдрэх ямар хэцүү гээч, өчүүхэн зүйлээс ч утга учир хайх хавдартай тархи намайг үргэлж зовоосоор.
Инээгээд, уйлаад, шаналаад, эцэст нь мартаад, мартаад, бүгдийг нь мартаад хэнийг ч үлдээлгүй мартаад. Шив шинээр эхлэхсэн,
Чамайг явсан тэр өдөр
Амьдрал минь саарал болчихсон
Аль ч өнгөрүү уусаж орохгүй
Амар болсон
Нэгэн хэвийн амьдралыг минь
Нилэнхүйд нь саарал болгосон
Чамд баярлалаа
Даварсан сэтгэл
Дарагдаж өгөхгүй
Үнэнг ойлгохгүй
Амьдралыг танихгүй
Тарчлаах юм

Чамайг бодоход

Чамайг бодоход надад сайхан санагддаггүй
Чамайг бодоход би инээж чаддаггүй
Чамайг бодоход би учиргүй гунигладаг
Чамайг бодоход би уйлмаар санагддаг
Чамайг бодоход сэтгэл минь шимширдэг
Чамайг бодоход амьдрал минь утгагүй санагддаг
Гэхдээ л би чамайг л бодох дуртай

Хариулаач надад

Хайртай гэх минь чамд
Худлаа сонсогдсон уу?
Хамтдаа өнгөрүүлсэн шөнө
Үнэгүй санагдсан уу?
Тэсэртлээ хадгалсан нууц минь
Тийм ядмаг байсан гэж үү?
Сэтгэлийг минь бодсондоо л чи
Сайн гэж дүр эсгэсэн үү?

Би жаргалтай амьдарч чадаж байна уу? гэсэн зурвасхан асуулт тархи зүсэн орж ирээд бүхэл өдөржин сэтгэл сэмэлж өнжинө гэж төсөөлсөнгүй. Гүнзг...