Monday, December 16, 2019

ЧАМАЙГ МАРТАХЫН ТУЛД

Чамайг мартахын тулд эхлээд харцыг чинь,
Чи намайг анх харсан тэр өдрийн нарыг,
Тэр өдрийн нарыг санагдуулаад байгаа энэ өдрийн нарыг,
Тийм ээ, ер нь бол нарыг мартах хэрэгтэй.
Чамайг мартахын тулд эхлээд уруулыг чинь,
Чамайг би анх үнссэн тэр үдшийн сарыг,
Тэр үдшийн сарыг санагдуулаад байгаа энэ үдшийн сарыг,
Тийм ээ, ер нь бол сарыг мартах хэрэгтэй.
Нар, сарыг мартахын тулд нүдээ аних хэрэгтэй.
Нүдтэй гэдгээ ч мартах хэрэгтэй.
Аньсан байхад хараад байдаг
Алив тэр нуугдагч нүд,
нар сарнаас ч хол нүд ...

No comments:

Post a Comment

Би жаргалтай амьдарч чадаж байна уу? гэсэн зурвасхан асуулт тархи зүсэн орж ирээд бүхэл өдөржин сэтгэл сэмэлж өнжинө гэж төсөөлсөнгүй. Гүнзг...