Monday, November 27, 2017

Мартагдсандаа харамсахгүй байна
Танигдаагүйдээ ч  эмзэглэхгүй байна
Сануулж амжаагүй дээ ч гутрахгүй байна
Зүгээр л дуу хоолойг чинь сайн сонсож чадаагүйдээ л өөрийгөө зэмлэж байна. 


Tuesday, September 26, 2017

MR X

Чамайг эргэж харсан тэр мөчид гэнэт би өөрийгөө хармаар санагдсан.
Дахин харахад бүрт чинь бас дахин дахин өөрлүүгээ хармаар тольдмоор болж тэвчээр алдаж эхэлсэн.
Чамайг харах бүрт харц тулгарч эгэл биш дулаахан дотно зүйл  мэдрэгдэж, хааяахан инээмсэглэх чинь сэтгэл гижигдэж хэсэгхэн хугацаанд зүрх булгилж хүйтэн өдрийн халуун гал шиг төөнөж хамаг бие минь халуун дүүгэсэн. 

Орхиод гарахад харамсал төрж, бүх зүйл чинь дахин дахин төсөөлөгдөж




Friday, May 19, 2017

- Хөөе хөөе хөөе трико чинь урагдчихжээ...
- Аль нь?
- Цаад хөлнийх чинь
- Аа, тэгсиймаа, Ингэхэд чи нөгөө хөлийг нь хар л даа. Нөгөөх нь урагдаагүй байгаа...
Дандаа л сөрөг талаас нь харж, хэлж явахаа боль л доо таминь ээ
Чимээгүйхэн инээх чинь надад таалагддаг
Чи минь гээд хэлчихвэл бүтэн өдөртөө өег явдаг
Уруул давах үг чинь миний хувьд үнэтэй
Учрах тавилан бий эсэхийг мэдэхгүй тусмаа чамдаа хайртай
Ажил дээр халаалт ирээгүй хөлдөж үхэх гээд сууж байтал гэнэт танихгүй дугаараас таньдаг хүн яриад, таньдгаа мэдэнгүүт зүрхний цохилт, цусны эргэлттэйгээ түргэсээд жаахан догдолчихсон чинь даарахаа байчихлаа...
"МУУ ЗАЛУУСТАЙ" харилцахад их амар тэ?
Угаасаа уран панаалтай худлаа хэлдэг, амлалтандаа хүрдэггүй,  нүдээ ч нуудаггүй, бүгдэд хүртээмжтэй байхыг хүсдэг гэдгийг нь мэддэг учир хэлсэн бүгд нь салхи татуулан чихний хажуугаар шуугин өнгөрдөг.
Итгэх, хүлээх, сэтгэлээсээ хандах ямар ч шаардлагагүй.
Харин "МУУ ЗАЛУУ" гэдгийг нь мэдэх хүртлэх богинохон хугацааг л хурдасгах боломжгүйм даа...
НЭЭРЭН Л хүнд, хүмүүст, нэг тийм нандин, өөрсдөө л ойлгох, мэдэх ЮМ байх гоё ч юм шиг. . .
Өөрсдөөс нь өөр хэн ч ойлгохгүй, ойшоохгүй. Тэгсэн хэрнээ өөрсдөд нь мангар чухал нэг тийм зүйл
Хэн нэгэнд, "Баяртай" гэж хэлээд цэг тавьмаар. Гэтэл хуруу маань, цэгэн дээр бус, таслал дээр дарах ..,
Нээх танил, дотно, гоё үнэр надруу дөхөөд л дөхөөд л ..,
Улам тод үнэртээд..,
Ойртоод, ойртоод л..,
Өөрийн эрхгүй зүрх догдлоод..,
Бүх зүйл хяналтнаас гарчих шиг болоод..,
Хэнээс вэ гэдгийг нь таамагласан ч итгэж ядаад..,
Улам ойртоод, хажууд, бүүр дэргэд..,
Яг хамарны хавьд л ирлээ дээ гээд нүдээ нээгээд хартал сэрчихлээ.

Sunday, April 30, 2017


Санагдах бүрт чинь би согтуу байна уу
Согтох бүрт минь чи санагдаж байна уу
Угтаа  аль нь ч байсан чи миний дотор
Удаан оршин тогтнох үүрээ засчээ
Уухаа болиод өчнөөн сар болоход
Унтсаар л байж чи миний дотор 

Wednesday, March 15, 2017

Thursday, February 16, 2017

Явуулын хүн, замын хүнд өөрөө дурлаад ганцаараа шаналаад үлдчихдэг их л сонин хүүхэд байж билээ . Үхтлээ шаналж санаж мөрөөсөж суудагсан

Wednesday, February 15, 2017

Ганцаардлын амт
Ганцхан шоколаднаас  мэдрэгдэх тэр мөчид
Ганихарч явсан үе цээж дүүрэн  санагдаж
Гоё ч юм шиг

Wednesday, February 8, 2017

Сэтгэл өлсөхөд юу ч идсэн цаддаггүйг
Сэтгэл хямархад биеэс  илүү хүнд байдгийг
Өнөөдөр л мэдэх гэж
Өдий хүртэлх цаг хугацааг дэмий  үрлээ гэж үү

Monday, January 2, 2017

Би жаргалтай амьдарч чадаж байна уу? гэсэн зурвасхан асуулт тархи зүсэн орж ирээд бүхэл өдөржин сэтгэл сэмэлж өнжинө гэж төсөөлсөнгүй. Гүнзг...