Wednesday, November 21, 2018

Мэдэхгүй юм дөө

Хоосон хөндий цээжийг юугаар дүүргэх вэ гэж асуухад
Цээж чинь биш сэтгэл чинь хоосон юм биш үү эргүүлэн асуулаа
Цэцэрхэж суухыг бодоход тархи чамламтай юм байна
Өөрийгөө зөвтгөхгүй байхыг тархинд бас тушаалаа

Tuesday, November 6, 2018

Эртний сүмийн хонх хаа нэгтээгээс дугарах шиг
Эрх залуу цагийн дурлал хаа нэгтээгээс даллах шиг
Гашуун саарал манан сэтгэл нэвтлэн орох шиг 
Газрын энгэрт энэ сэтгэлээ булчихаад 
Ганц цэцэг шидмээр ч юм шиг...   


Чамайг ширтэхэд

Өчигдөр шөнө чи миний зүүдэнд алхаж байсан. Гэнэт би чамайг олж хараад удаан гэгч нь  ширтэж эхэлсэн. Чи огтхон ч дальдчаагүй харин ч ширтүүлэхдээ таатай байх шиг санагдсан. Эхлээд зүүн талаасаа дараа нь урдаасаа, дахин хойноосоо, сүүлд нь баруун талаасаа ширтүүлсэн. Хойноос чинь ширтэхэд надад гэнэт гунигтай санагдсан. Сэтгэл сэмэрч, зүрх шархирч эхэлсэн. Тэсч давахааргүй үхлийн өвчин шиг мэдрэгдэж, бөхийж эхлэх үед чи эргэж харсан.  Хүчээр толгойгоо өргөж дахин би чамайг ширтэж эхэлсэн. Чи ч ширтүүлэхдээ мангар дуртай байх шиг санагдсан.

Monday, November 5, 2018

The one

Чи хэтэрхий их зай эзэлж байсан болохоор би чамд дургүй байсан. Миний орон зайд нэвтэрч байгааг үзэн ядаж, амьсгал авахад ч хэцүү санагдаж байсан ч богионохон хугацаанд тэвчихээр шийдсэн.
Гэвч чи гэнэт надад таалагдаж байгааг мэдэрсэн. Аажим аажимаар дасч эхэлж байх шиг санагдсан. Магадгүй би чиний хажууд хэтэрхий жижигхэн байгаа нь надад таалагдсан байх.  Гэнэн асуулт бүрт чинь хариулахад өхөөрдөнгүй ааш дотроос минь гижигдэж тэсгэл алдуулж байсан ч би тэвчсэн. Би чамд дотоод сэтгэлээ мэдэгдүүлэхгүй байхаар шийдсэн. Учир нь чи хэтэрхий гэнэн бас жаахан байсан. Онгоцноос буухадаа сүүлийн удаа чамруу харж инээмсэглэсэн гэвч  чи хариулаагүй.

Sunday, November 4, 2018






Оюун санаагаа чамаас өөр зүйлээр дүүргэх юм сан.

Thursday, November 1, 2018

30 Насны Хүслийн Жагсаалт

1. Хаданд авирах
2. Эргэн тойрны бүх уулыг авирч дуусгах 
3. Ганцаараа удаан хугацаагаар алхах 
4. Өвөл котокоор гулгах 
5. Ролик худалдаж авах 
6. Амьд хөгжимтэй клубд орж дагаж дуулах 
7. Чийзкейк идэж үзэх 
8. Гэртээ гөлөг авах
9. Блогоо идэвхтэй хөтлөх 
10. Караокед дахин 2 дуу дуулж сурах

Sunday, October 7, 2018

Ой санамжаа алдах бүртээ ч чамайг ер мартахгүй юм

Wednesday, June 27, 2018

Айл бүрийн зовлон өөр
Айл бүрийн жаргал ижил байдаг.

Би жаргалтай амьдарч чадаж байна уу? гэсэн зурвасхан асуулт тархи зүсэн орж ирээд бүхэл өдөржин сэтгэл сэмэлж өнжинө гэж төсөөлсөнгүй. Гүнзг...