Tuesday, August 6, 2019

Хавар ирчихэж
Хайр хагацал санагдуулаад
Хамтдаа байсан үеэ дурсагдтал
Хачин гоё цэцэгсээр өнгө нэмж
Харин чи л байсангүй
Өглөө бүр чамд зориулж гоёх
Үдэш бүр чамайг зүүдлэх гэж унтах 
Чамд сэтгэл татах юм юу байна
Бодоод ер олохгүй ч 
Ийм хэмнэлээр 2 жилийг үдчихэж
Залхаж байна






Нөгөө л танил мэдрэмж, уйлмаар уурламаар 
гунигламаар
Чамайг хайгаад олохгүй болох тэр мөчид
Чи мэддэг ч болоосой...



Чамайг хайх бүрт
Чи байсангүй
Чихрээр гэдсээ дүүргээд
Сэтгэлээ тайвшруулах гэж оролдлоо

Мартагдахгүй байгаа чамд хэлье
Хаа нэгтээ тааралдвал
Чи зүгээр л хараад өнгөрөөрэй.

Би жаргалтай амьдарч чадаж байна уу? гэсэн зурвасхан асуулт тархи зүсэн орж ирээд бүхэл өдөржин сэтгэл сэмэлж өнжинө гэж төсөөлсөнгүй. Гүнзг...