Тархи минь өөрөөр сэтгэх энергигүй болсондоо
Танил царайг чинь үгүйлж тавгүйтэж байна
Энэ олон жил болсон танил мэдрэмж
Эхлээд түүнийг дараа нь чамайг
Эцэс төгсгөлгүй хүлээлтэнд үлдээж
Эхлэл нь олдохгүй төсөөлөлд умбуулж
Тавтиргүй зүрхийг минь булгилуулж
Таван хоромч зүгээр суулгахгүй байна
Чиний тухай төсөөлөл ч танил мэдрэмж,
Тархинд минь хэдийн үүссэн орон зай
Чи танил мэдрэмж
Чи дотно мэдрэмж
Чи зүгээр л мэдрэмж
Чи хэсэг хормын төдийд үгүй болох мэдрэмж
Тийм ээ чи миний танил мэдрэмж
Өөр юу ч биш, гээд хуруу минь цэг дээр дарахыг хүсэвч таслал дээр дарагдах
Тиймээ чи ийм л танил мэдрэмж