Saturday, May 11, 2024

Би жаргалтай амьдарч чадаж байна уу? гэсэн зурвасхан асуулт тархи зүсэн орж ирээд бүхэл өдөржин сэтгэл сэмэлж өнжинө гэж төсөөлсөнгүй.

Гүнзгий амьсгал аваад ч арилахгүй нэг тийм цээж дүүрэн саарал мэдрэмж, саарал сааралтаа бүх сайн сайхан зүйлийг балартуулах тод саарал мэдрэмж.

Энэ мэдрэмжээс хичнээн удаан зугатаагаа вэ, завгүй байж, хөгжилтэй байх гэж хичээж, төрөл бүрийн сарнисан бодлоо сараачиж, эсвэл кофе ууж хэсэгтээ сэргэж, хэсэгтээ сэргэх мэдрэмжиндээ донтож, дахин дахин адилхан үйлддэл хийж, нэгэн хэвийн нэг тийм хоорондоо үл ялиг өөр ч бүүр саарал өдрүүд, саарал сарууд, саарал жилүүд😓

Яавал би жаргалтай болох юм бол гэсэн бас л саарал бодлууд 



Tuesday, March 12, 2024

Чи харагдахад 

Оноох хүн олоодгүй учраас л төсөөллөө чамд наасан

Одоох мэдрэмжийг олон мэдрэх гэж чамайг хайдаг

Хайгаад олохдоо хачин ихээр догдолж хөөрдөг

Хөөрөөд догдлохдоо хаана алхаж байгаагаа ч мартдаг

Нэг тийм сансарын 

Нэг тийм оддын 

Нэг тийм далайн 

Нэг тийм ер бусын ертөнцийн 

Гайхшруулам, хүлээм, хаймаар мэдрэмж

Гэхдээ л чи бол зүгээр мэдрэмж за.



Би жаргалтай амьдарч чадаж байна уу? гэсэн зурвасхан асуулт тархи зүсэн орж ирээд бүхэл өдөржин сэтгэл сэмэлж өнжинө гэж төсөөлсөнгүй. Гүнзг...