Чамайг хайгаад олохгүй болох тэр мөчид
Чи мэддэг ч болоосой...
Tuesday, August 6, 2019
Wednesday, November 21, 2018
Мэдэхгүй юм дөө
Хоосон хөндий цээжийг юугаар дүүргэх вэ гэж асуухад
Цээж чинь биш сэтгэл чинь хоосон юм биш үү эргүүлэн асуулаа
Цэцэрхэж суухыг бодоход тархи чамламтай юм байна
Өөрийгөө зөвтгөхгүй байхыг тархинд бас тушаалаа
Цээж чинь биш сэтгэл чинь хоосон юм биш үү эргүүлэн асуулаа
Цэцэрхэж суухыг бодоход тархи чамламтай юм байна
Өөрийгөө зөвтгөхгүй байхыг тархинд бас тушаалаа
Tuesday, November 6, 2018
Чамайг ширтэхэд
Өчигдөр шөнө чи миний зүүдэнд алхаж байсан. Гэнэт би чамайг олж хараад удаан гэгч нь ширтэж эхэлсэн. Чи огтхон ч дальдчаагүй харин ч ширтүүлэхдээ таатай байх шиг санагдсан. Эхлээд зүүн талаасаа дараа нь урдаасаа, дахин хойноосоо, сүүлд нь баруун талаасаа ширтүүлсэн. Хойноос чинь ширтэхэд надад гэнэт гунигтай санагдсан. Сэтгэл сэмэрч, зүрх шархирч эхэлсэн. Тэсч давахааргүй үхлийн өвчин шиг мэдрэгдэж, бөхийж эхлэх үед чи эргэж харсан. Хүчээр толгойгоо өргөж дахин би чамайг ширтэж эхэлсэн. Чи ч ширтүүлэхдээ мангар дуртай байх шиг санагдсан.
Monday, November 5, 2018
The one
Чи хэтэрхий их зай эзэлж байсан болохоор би чамд дургүй байсан. Миний орон зайд нэвтэрч байгааг үзэн ядаж, амьсгал авахад ч хэцүү санагдаж байсан ч богионохон хугацаанд тэвчихээр шийдсэн.
Гэвч чи гэнэт надад таалагдаж байгааг мэдэрсэн. Аажим аажимаар дасч эхэлж байх шиг санагдсан. Магадгүй би чиний хажууд хэтэрхий жижигхэн байгаа нь надад таалагдсан байх. Гэнэн асуулт бүрт чинь хариулахад өхөөрдөнгүй ааш дотроос минь гижигдэж тэсгэл алдуулж байсан ч би тэвчсэн. Би чамд дотоод сэтгэлээ мэдэгдүүлэхгүй байхаар шийдсэн. Учир нь чи хэтэрхий гэнэн бас жаахан байсан. Онгоцноос буухадаа сүүлийн удаа чамруу харж инээмсэглэсэн гэвч чи хариулаагүй.

Thursday, November 1, 2018
30 Насны Хүслийн Жагсаалт
1. Хаданд авирах
2. Эргэн тойрны бүх уулыг авирч дуусгах
3. Ганцаараа удаан хугацаагаар алхах
4. Өвөл котокоор гулгах
5. Ролик худалдаж авах
6. Амьд хөгжимтэй клубд орж дагаж дуулах
7. Чийзкейк идэж үзэх
8. Гэртээ гөлөг авах
9. Блогоо идэвхтэй хөтлөх
10. Караокед дахин 2 дуу дуулж сурах
Subscribe to:
Posts (Atom)
Би жаргалтай амьдарч чадаж байна уу? гэсэн зурвасхан асуулт тархи зүсэн орж ирээд бүхэл өдөржин сэтгэл сэмэлж өнжинө гэж төсөөлсөнгүй. Гүнзг...
-
Чамайг мартахын тулд эхлээд харцыг чинь, Чи намайг анх харсан тэр өдрийн нарыг, Тэр өдрийн нарыг санагдуулаад байгаа энэ өдрийн нарыг, Тий...
-
Нэрнээс нь сүрдээд худалдаж авснаасаа хойш нилээд олон сар сэтгэл зүйгээ бэлдэж байгаад уншлаа. Өмнө нь хэлмэгдүүлэлтийн тухай уншс...