Thursday, June 22, 2023

Тэр миний нүдрүү харсан

Тэгээд уруулыг минь харсан

Тэр миний хүзүүг харсан

Тэгээд хачин чимээгүй нүдээр ахиад л нүдрүү харсан

Гадуур хүмүүс яваад л юуг ч юм ярилцаад л 

Хүрч болом тийм доогуур онгоц нисээд л 

Хачин юм шүү бүх юм хөдөлж байхад бид хоёр л хөшчихсөн

Ганц хором тэгэхэд зуун жил шиг сунасан

Гарцаагүй зуун жил би түүнтэй хамт байсан

Түүний шүргэлт түүний үнсэлт, түүний тэврэлтэд дуртайгаа 

Түүний харц, түүний цоргилт, түүний нам гүмээс мэдэрсэн

Тэр нүд рүү харсан хараад л байсан, хараад л байсан

Тэр харсан миний нүдрүү, надруу

Түүний харцыг чөлөөлье, гашуудалтай

 


Thursday, June 15, 2023

 Хорт хавдарын өвдөлт сэтгэлийн шархиралтаас хэр байдаг бол?

Thursday, June 8, 2023

Чөлөөлөгдсөн мэдрэмж чинь ийм гашуудалтай байдаг гэж үү?

Ямар шударга бус юм бэ, тийм удаан хүлээчихээд

Тэгээд энэ чинь ЧӨЛӨӨЛӨЛТ мөн үү, гэж эргэж асуугаад

Тархи нь ТИЙМ гээд гүрийгээд

Зүрх нь ҮГҮЙ гэж мэлзээд 

ТИЙМ, ҮГҮЙ 2 тэрсэлдэхийг ажаад

Тайван гэгч нь "Хөгжилтэй ч юмуудаа" гэж санаашрангүй  хэлэх хэн нэгэн


Monday, June 5, 2023

Чамайг санаад, сэтгэл шимшрээд 

Санасныгаа тэвчээд

Тэвчсэнээ тэсгэл алдаад 

Алдуурсан сэтгэлээр хаа сайгүй тэнээд  



Saturday, June 3, 2023

Болзоход 

Бодлоо цэгцэлмээр бодогдсон 

Орооцолдсон олон жилийн төсөөллийг 

Ор тас мартахыг хүссэн

Уулзахад 

Удаан хамт баймаар санагдсан

Уруул чинь уруул шүргэхэд

Учиргүй тэврээд авмаар санагдсан. 

Гэвч дахид нөгөө тэвчээр, 

Шүдээ тас зуун ҮГҮЙ гэсэн



 

Saturday, January 1, 2022

Нүдээрээ чамайг хайх мөч

Нэг л тийм гунигтай

Харахгүй үлдэхвий гэсэн

Хачин мэдрэмж зүрх зүснэ


Tuesday, December 28, 2021

Чамайг бодох үед чи яг яадаг вэ?

Чамайг санах үед бас чи яадаг вэ?

Чамайг үгүйлэх мөч чамд хэрхэн мэдрэгддэг бол?

Чамайг төсөөлөхөд яг над шиг төсөөлдөг үү?

Sunday, December 19, 2021

Шинэ дэвтэр эхлэхээс эмээж 

Шинэ дурлал мэдрэхээс ч айх 

Шивнээ үгнээс ч эмзэгзэж 

Шинэхэн танилаас ч утга учир хайх 

Шийдвэргүй төвөгтэй үе вэ

Saturday, December 18, 2021

Цээжний гүнд  нэг ганцаардал 

Цэх суугаач гэж намайг зэмэлнэ   

Tuesday, December 7, 2021

Чамаас би хариу нэхэхгүй ч 

Чимээгүйхэн дотроо хүлээнэ

Чиний инээмсэглэл,

Чиний үнэр бүгд сэтгэлд шингэж

Чамайг гэх дурсамжийг надад үлдээж 

Дараа нь, дараа нь уулах нэг орон зайг үлдээжээ.  


    

  




Saturday, July 10, 2021

Эргээд харахад чинь би таниагүй юм шиг царайлсан 

Эмзэг зүрх минь цээж дүүрэн буцалж 

Эрээн цамцнаас чинь харцаа бууруулж 

Эрхгүй буцаад алхсан 

Чи байсан, чи байна, чи байсаар ч байна. 

Би жаргалтай амьдарч чадаж байна уу? гэсэн зурвасхан асуулт тархи зүсэн орж ирээд бүхэл өдөржин сэтгэл сэмэлж өнжинө гэж төсөөлсөнгүй. Гүнзг...