Wednesday, August 2, 2023

Би чамайг тархиндаа бүтээсэн
Бүтээчихээд удаан гэгч нь ширтсэн 
Тэгээд


Нүдийг чинь бус харцыг чинь
Уруулыг чинь бус үнсэлтийг чинь үгүйлж
Нүдээ аниад төсөөлсөн

Төсөөлөхдөө чамайг бүтээж 
Намайг яаж харахыг 
Намайг яаж үнсэхийг би заасан
Чи сайн сурсан

Би чамайг зүрхэндээ бүтээсэн
Бүтээчихээд нэг хэсэг хүлээсэн
Тэгээд
Уруул давах үгсийг чинь 
Халуунаар төөнөх гарыг чинь үгүйлж 
Нүдээ аниад төсөөлсөн
 
Төсөөлөхдөө чамайг бүтээж
Надад юу гэж хэлэхийг чинь 
Надад яаж хүрэхийг чинь би заасан 
Чи сайн сурсан

Чамайг бүтээсэн гар, уруул, харцыг ...






Monday, July 3, 2023

 Дахиад л цээж урсан, тархи задалсан, сэтгэл шархирсан мэдрэмж хэзээ чи надаас явах юм бэ?  

Thursday, June 22, 2023

Тэр миний нүдрүү харсан

Тэгээд уруулыг минь харсан

Тэр миний хүзүүг харсан

Тэгээд хачин чимээгүй нүдээр ахиад л нүдрүү харсан

Гадуур хүмүүс яваад л юуг ч юм ярилцаад л 

Хүрч болом тийм доогуур онгоц нисээд л 

Хачин юм шүү бүх юм хөдөлж байхад бид хоёр л хөшчихсөн

Ганц хором тэгэхэд зуун жил шиг сунасан

Гарцаагүй зуун жил би түүнтэй хамт байсан

Түүний шүргэлт түүний үнсэлт, түүний тэврэлтэд дуртайгаа 

Түүний харц, түүний цоргилт, түүний нам гүмээс мэдэрсэн

Тэр нүд рүү харсан хараад л байсан, хараад л байсан

Тэр харсан миний нүдрүү, надруу

Түүний харцыг чөлөөлье, гашуудалтай

 


Thursday, June 15, 2023

 Хорт хавдарын өвдөлт сэтгэлийн шархиралтаас хэр байдаг бол?

Thursday, June 8, 2023

Чөлөөлөгдсөн мэдрэмж чинь ийм гашуудалтай байдаг гэж үү?

Ямар шударга бус юм бэ, тийм удаан хүлээчихээд

Тэгээд энэ чинь ЧӨЛӨӨЛӨЛТ мөн үү, гэж эргэж асуугаад

Тархи нь ТИЙМ гээд гүрийгээд

Зүрх нь ҮГҮЙ гэж мэлзээд 

ТИЙМ, ҮГҮЙ 2 тэрсэлдэхийг ажаад

Тайван гэгч нь "Хөгжилтэй ч юмуудаа" гэж санаашрангүй  хэлэх хэн нэгэн


Monday, June 5, 2023

Чамайг санаад, сэтгэл шимшрээд 

Санасныгаа тэвчээд

Тэвчсэнээ тэсгэл алдаад 

Алдуурсан сэтгэлээр хаа сайгүй тэнээд  



Saturday, June 3, 2023

Болзоход 

Бодлоо цэгцэлмээр бодогдсон 

Орооцолдсон олон жилийн төсөөллийг 

Ор тас мартахыг хүссэн

Уулзахад 

Удаан хамт баймаар санагдсан

Уруул чинь уруул шүргэхэд

Учиргүй тэврээд авмаар санагдсан. 

Гэвч дахид нөгөө тэвчээр, 

Шүдээ тас зуун ҮГҮЙ гэсэн



 

Saturday, January 1, 2022

Нүдээрээ чамайг хайх мөч

Нэг л тийм гунигтай

Харахгүй үлдэхвий гэсэн

Хачин мэдрэмж зүрх зүснэ


Tuesday, December 28, 2021

Чамайг бодох үед чи яг яадаг вэ?

Чамайг санах үед бас чи яадаг вэ?

Чамайг үгүйлэх мөч чамд хэрхэн мэдрэгддэг бол?

Чамайг төсөөлөхөд яг над шиг төсөөлдөг үү?

Sunday, December 19, 2021

Шинэ дэвтэр эхлэхээс эмээж 

Шинэ дурлал мэдрэхээс ч айх 

Шивнээ үгнээс ч эмзэгзэж 

Шинэхэн танилаас ч утга учир хайх 

Шийдвэргүй төвөгтэй үе вэ

Saturday, December 18, 2021

Цээжний гүнд  нэг ганцаардал 

Цэх суугаач гэж намайг зэмэлнэ   

Би жаргалтай амьдарч чадаж байна уу? гэсэн зурвасхан асуулт тархи зүсэн орж ирээд бүхэл өдөржин сэтгэл сэмэлж өнжинө гэж төсөөлсөнгүй. Гүнзг...