Friday, May 8, 2015

Бүсгүй хүлээнэ, ганцаардана, шанална. Залуу гэвч таг чиг... Бүсгүй залууруу утсаар ярих шалтаг хайсаар олон олон хов хоосон өдрүүдийг өнгөрүүлж байтал аз болоход төрсөн өдөр нь болов... Өөрийн утаснаасаа залгах гэсэн ч зориг нь хүрэлгүй ажлын өрөөний утсаар ярих санаатай харилцуураа авахад зүрх нь хүчтэй цохилно. 990..... дийд дийд, Байна уу? Сайн уу? Би байнааа, Төрсөн өдрийн мэнд хүргэе?... Их хүлээснийх үү? эсвэл үнэхээр тэр ч бас догдолсон байна уу? Нэг л тийм хөөрсөн ч юм шиг дуу,  сонсоод л сэтгэл нь догдолсон ч төдхөн бамбайгаа буулгалгүй Баяртай гэж хэлж амжив.

No comments:

Post a Comment

Би жаргалтай амьдарч чадаж байна уу? гэсэн зурвасхан асуулт тархи зүсэн орж ирээд бүхэл өдөржин сэтгэл сэмэлж өнжинө гэж төсөөлсөнгүй. Гүнзг...