Сонсоход гоё үгс
Төсөөлөн, мөрөөдөхөд улам л гоё болох үгс
Харин амьдралд тэвчээр алдуулах үгс
Хашгирч дэвхцэж орилмоор
Хачин муухай үгс
Яаж ч боломгүй үгс
Ямар сонин үгс
Дуунд байдаг юм бэ
Saturday, December 19, 2015
Урьд шөнөжин чамайг зүүдэллээ
Урвашгүй сэтгэл минь намайг зовоож
Унтахдаа хүртэл хүссэн юм болов уу гэж
Удаан гэгч нь бодлоо
Мартчихсаан гэж өөртөө итгүүлсэн ч
Маргаж зүүдэнд минь чи ирлээ
Маргааш өдөр гэгээтэй болно доо гэсэн ч
Манан дундаа байж л байхыг сэтгэл минь хүсчээ
Мартах гэж оролдох бүрт чи зүүдэнд минь ирэх юм
Өмнө ч бас шөнөжин зүүдлээд хоносон
Өөр нэг зүйл хэлэх гээд ч байх шиг санагдсан
Тэр чинь юу юм? асуухад
Харчихаасай намайг гэж бодон
Хашааны чинь дэргэдүүр өнгөрч явах юм
Хаа холоос чи нэрээр минь дуудахад
Хачин ихээр догдлоод эргээд би харж байна
Ахыгаа дагуулан ирж тайлбарлуулах гээд
Тэгээд яалаа даа мартчихжээ, тухайн үед бичээд дуусгаж чадалгүй хадгалчихаж, нээрэн л нэг тийм юм болж байсныг санаж байна. Гэвч одоо сэтгэл ерөөсөө догдлохгүй байгаа болохоор үргэлжлүүлж чадахгүй энэ хэвээр нь нийтлэхээр боллоо.
Subscribe to:
Posts (Atom)
Би жаргалтай амьдарч чадаж байна уу? гэсэн зурвасхан асуулт тархи зүсэн орж ирээд бүхэл өдөржин сэтгэл сэмэлж өнжинө гэж төсөөлсөнгүй. Гүнзг...
-
Чамайг мартахын тулд эхлээд харцыг чинь, Чи намайг анх харсан тэр өдрийн нарыг, Тэр өдрийн нарыг санагдуулаад байгаа энэ өдрийн нарыг, Тий...
-
Нэрнээс нь сүрдээд худалдаж авснаасаа хойш нилээд олон сар сэтгэл зүйгээ бэлдэж байгаад уншлаа. Өмнө нь хэлмэгдүүлэлтийн тухай уншс...