Урьд шөнөжин чамайг зүүдэллээ
Урвашгүй сэтгэл минь намайг зовоож
Унтахдаа хүртэл хүссэн юм болов уу гэж
Удаан гэгч нь бодлоо
Мартчихсаан гэж өөртөө итгүүлсэн ч
Маргаж зүүдэнд минь чи ирлээ
Маргааш өдөр гэгээтэй болно доо гэсэн ч
Манан дундаа байж л байхыг сэтгэл минь хүсчээ
Мартах гэж оролдох бүрт чи зүүдэнд минь ирэх юм
Өмнө ч бас шөнөжин зүүдлээд хоносон
Өөр нэг зүйл хэлэх гээд ч байх шиг санагдсан
Тэр чинь юу юм? асуухад
Харчихаасай намайг гэж бодон
Хашааны чинь дэргэдүүр өнгөрч явах юм
Хаа холоос чи нэрээр минь дуудахад
Хачин ихээр догдлоод эргээд би харж байна
Ахыгаа дагуулан ирж тайлбарлуулах гээд
Тэгээд яалаа даа мартчихжээ, тухайн үед бичээд дуусгаж чадалгүй хадгалчихаж, нээрэн л нэг тийм юм болж байсныг санаж байна. Гэвч одоо сэтгэл ерөөсөө догдлохгүй байгаа болохоор үргэлжлүүлж чадахгүй энэ хэвээр нь нийтлэхээр боллоо.
No comments:
Post a Comment