Monday, June 20, 2016
Хайрладаг хүнээ үзэн ядахаас илүү аймшиг энэ хорвоод байдаг болов уу?
Яг үзэн ядалт уу?
Үзэн ядалт гэвэл арай үнэтэй биш үү?
Яаж ч илэрхийлэхээ мэдэхгүй нэг л тийм дургүй хүрэм, бөөжис цутгам мэдрэмж.
Өнгөрсөн хугацааны хуурамч байдал чинь намайг ийм болгочихжээ.
Миний төсөөллийн бас мөрөөдлийн хүнийг чи ор мөргүй болгочихлоо...
Өө үгүй дээ үгүй... Би үзэн ядалтандаа төөрөлдчихөж
Чи түүний минь дүрийг баллаж хаяаагүй зүгээр л чи угаасаа ийм хүн байсан
Би чиний дүрээр өөр хэн нэгнийг сэтгэлдээ бүтээсэн
Тэр бол чамаас шал өөр хүн
Зоригтой, нүүрэмгий, илэн далангүй, эелдэг, найрсаг, итгэмтгий, гэнэн нэгэн
Түүнийг чамтай зүйрлүүлж бодож байсандаа харамсаж байна.
Сэтгэлийнхээ гүнд олон жил бүтээж хайрлаж байсан нандин бүхнээ би өөрөө үгүй хийчихэж
Би өөрийгөө л хайрладаг байж үзэн ядаж байна...
Sunday, June 19, 2016
Уусан архи гартал догдлох гэж байх уу даа. Яг тийм юм болсныг яана.
Нүүрээ цэвэрхэн, нүдээ тодоос тод будаад гарч алхахдаа чамтай таарна гэж өөртөө итгүүлээд өндөр өсгийт дээр бүдчин байж хүрэх газраа очиход уур амьсгал нэг л тайвгүй санагдсан тул ууж эхэллээ. Сэтгэлийнхээ хоосон орон зайг дүүргэх гэж өгсөн хундага бүрийг нь хөнтөрч орхилоо. Чи мартагдаад эхэлчихэж магадгүй ингэхээрээ л би согтдогсон.Хэнээс юунаас ч эмээхээ болчихож би яг согтчихож гэж бүдэг бадаг л дүгнэлт гаргаж амжаагүй байтал бие минь аль хэдийн бүжгийн талбайн гол дунд зогсож байх юм. Өөрийгөө ч үл олох тийм чанга дуу чимээ, тод гэрэл дундаас чамайг би олж харсан. Харсан даруйдаа хачин ихээр догдолсон, чичрээд унах нь уу гэтэл сэтгэл минь хөвөлзсөн. Гэвч
Чи алга архи гарчихаж хайран юм...
Нүүрээ цэвэрхэн, нүдээ тодоос тод будаад гарч алхахдаа чамтай таарна гэж өөртөө итгүүлээд өндөр өсгийт дээр бүдчин байж хүрэх газраа очиход уур амьсгал нэг л тайвгүй санагдсан тул ууж эхэллээ. Сэтгэлийнхээ хоосон орон зайг дүүргэх гэж өгсөн хундага бүрийг нь хөнтөрч орхилоо. Чи мартагдаад эхэлчихэж магадгүй ингэхээрээ л би согтдогсон.Хэнээс юунаас ч эмээхээ болчихож би яг согтчихож гэж бүдэг бадаг л дүгнэлт гаргаж амжаагүй байтал бие минь аль хэдийн бүжгийн талбайн гол дунд зогсож байх юм. Өөрийгөө ч үл олох тийм чанга дуу чимээ, тод гэрэл дундаас чамайг би олж харсан. Харсан даруйдаа хачин ихээр догдолсон, чичрээд унах нь уу гэтэл сэтгэл минь хөвөлзсөн. Гэвч
Чи алга архи гарчихаж хайран юм...
Wednesday, June 15, 2016
Бороо ороосой гэж үргэлж хүснэ. Хүссэн бороондоо шалба норчихоод орохдоо нойтон хувцсаа тайлаад аавынхаа дулаахан том дээлийг нөмрөөд үснийхээ усыг дуслуулан хатахыг нь хүлээх зуур халуун галын дэргэд боорцог мэрээд суух юмсан гэж их л мөрөөддөг байлаа. Хэзээ ч билээдээ их л жаахан байсан ямартай ч орчлонгийн бүх өнгийг тодоос тод хардаг байхдаа ингэж норж , яг ингэж сууж байсан дурсамж сэтгэлд үргэлж хадгалаастай байдагсан. Гэвч ингэж норох завшаан ерөөсөө олдолгүй өдийг хүрчээ. Сайхан бороо ороосой гэж хүн бүр хүснэ, гэвч мэдрэхийг биш зөвхөн харахыг л хүсдэг тэр дүрд удаан тогложээ.
Ажлаа тарчихаад гараад алхахад бороо зөөлөн шивэрч байлаа. Яагаад ч юм, юунд ч юм сэтгэл гэгэлзээд олон жил хадгалагдсан хуучин хүсэл, хуучин дурсамж сэдрээд өөрийн эрхгүй ширүүсч буй бороод тайван гэгч нь алхмаар санагдлаа...
Зөрж өнгөрсөн хүн бүр яарсан, булан тохой, нөмөр бараадаж малгай эсвэл зоонтгон доороо арай хийн хорогдсон харагдана...
Улам ширүүсч улам хүчтэй цутгалаа. Гэвч алхаагаа хурдасгая гэсэн бодол ер төрсөнгүй. Харин ч хаагуураа нороогүй байна вэ гэсэн бодол л тогойд эргэлдэнэ.
Хамаг биеэ хавчийлгаад эвхчихсэн нэг залуу хурдан гэгч нь өөдөөс алхаж байснаа намайг хараад зог туссанаа харц тулгараад зөрөөд өнгөрөв.
Юу гэж бодсон бол гэх бодол толгойд эргэлдээд гэнэт инээд хүрэх шиг... Гүехэн горхи гаталж байгаа юм шиг гутал дотор хэдийн ус дүүрчээ.
Гэрт ирэхэд хэдийн норчихжээ. Хүссэнээр... Гэвч аавын минь дулаахан дээл, ээжийн минь хайрсан боорцог алга, элчинд нь энгэрээ ээх зууух ч алга, хэдийн халаалт тасарчихсан.Гэвч тийм ч гунигтай санагдсангүй... Маргааш өглөө нь харин толгой хагарчих шахаад, нус нулимстайгаа холилдоод алингаа авлаа даа харин ч нэг.
БӨӨН ӨВДӨЛТ гэхдээ ГОЁ ӨВДӨЛТ
Subscribe to:
Posts (Atom)
Би жаргалтай амьдарч чадаж байна уу? гэсэн зурвасхан асуулт тархи зүсэн орж ирээд бүхэл өдөржин сэтгэл сэмэлж өнжинө гэж төсөөлсөнгүй. Гүнзг...
-
Чамайг мартахын тулд эхлээд харцыг чинь, Чи намайг анх харсан тэр өдрийн нарыг, Тэр өдрийн нарыг санагдуулаад байгаа энэ өдрийн нарыг, Тий...
-
Нэрнээс нь сүрдээд худалдаж авснаасаа хойш нилээд олон сар сэтгэл зүйгээ бэлдэж байгаад уншлаа. Өмнө нь хэлмэгдүүлэлтийн тухай уншс...