Thursday, October 1, 2020

Ингэж хүчтэй догдлохгүй яасан ч их удсан юм бээ. Би чамайг мартсан гэж бодсон, хэзээ ч дурсан санахгүй байж чадна гэдэгтээ итгэсэн. Гэвч дахин анх харах мөчид доголсон, зүрх минь цээжиндээ багтахаа байсан, хөл минь орчлонг онож гишгэхгүй байх шиг мэдрэгдсэн, гар чинь гарыг минь шүргэхэд арьс нь мэдээ алдах шиг болсон. 

Гэвч би бас л хуучнаараа дахин тэвчсэн, байж болох бүх хүч чадлаа тэвчихэд зориулсан, тэсгэл алдчихгүйн тулд, сэтгэлээ илэрхийлчихгүйн тулд удаан гэгч нь дуугаа хурааж машиныхаа цонхоор ширтсэн, чи анзаараагүй байх. Чи үргэлж анзаардаггүй юм шиг надад санагддаг тэр л мэдрэмж дахин төрж, зүрхийг минь, тархийг минь, сэтгэлийг минь байж ядтал эзэмдсэн тул би явсан.

Явахдаа олон жилийн турш сэтгэлдээ хадгалсан чиний дүрийг санаж, дахин мөрөөдөж эхэлсэн. Миний доторх чи уг нь их мэдрэмжтэй, соёлтой, хүнлэг, сонирхолтой хэвээр. Үргэлж намайг уйдаадаггүй гоё, гоё зүйлс ярьж өгдөг, үргэлж санаа тавьж миний өмнөөс илүү ажилладаг,  үргэлж хэрэгтэй үедээ гарч ирж эргэн тойрон орчинг минь аюулгүй болгодог бас маш их романтик, сонсохыг хүссэн үгийг минь сонсгож, мэдрэхийг хүссэн догдлолыг ч үргэлж мэдрүүлдэг байсан. Яг энэ нандин дүрээ чи яагаад нуучихсан юм бэ? 





 

  



No comments:

Post a Comment

Би жаргалтай амьдарч чадаж байна уу? гэсэн зурвасхан асуулт тархи зүсэн орж ирээд бүхэл өдөржин сэтгэл сэмэлж өнжинө гэж төсөөлсөнгүй. Гүнзг...