Saturday, December 19, 2015

Таалагдах гэж хүлээх
Тайтгаруулах гэж аяглах
Албагүй


Гуниг
Гомдол
Гутрал
Уйтгар
Уур хилэн
Уйлалдаан
Цөхрөл


Олон олон нойргүй шөнө
Мэлэрнэ
Олон олон гунигтай өдөр
Мэлмэрүүлнэ
Нулимсаар гуниг урсана
Урсахдаа
Үерлэнэ
Бодол
Тэнүүчлэнэ төөрнө
Тогтож ядна

Thursday, August 27, 2015

Эрх чөлөө

Эрх чөлөө, ЭРХ чөлөө, эрх ЧӨЛӨӨ... чамайг би яаж мэдэрмээр юм.

Хайр нь хичнээн их, халамж нь ямар ил гээч
Сэтгэл нь хичнээн давчуу, гар нь ямар хатуу гээч... Нэг тийм, ...,  үг олдохооргүй...

Tuesday, May 12, 2015

Унтах тусам
Унтаад
Унтаад
Унтаад л
Мөрөөдөх тусам
Мөрөөдөөд
Мөрөөдөөд
Мөрөөдөөд л
Суух тусам
Суугаад
Суугаад
Суугаад л
Унтаад
Мөрөөдөөд
Суугаад л 

Чи миний зүрхийг үргэлж дүүргэдэг

Чи миний сэтгэлийг байнга сэргээдэг
Чи миний бодлыг тогтмол эзэмддэг ч 
Чамайг хэн гэдгийг би огт мэддэггүй 

Шинэ дэвтэр эхлэх бүрт амьдрал шинээр эхлэх мэт нэг л сайхан хөнгөхөн...
Энэ дэвтэр дүүртэл чиний тухай бичье гэтэл БӨӨН АЙДАС, зүгээр л энэдээ л чамтай хамт амьдармаар санагдах мэдрэмж...

Friday, May 8, 2015

Гарыг минь гавалчихсан
Биеийг минь гинжилчихсэн
Бодлыг минь барьчихсан
Хүсэхийг минь хорьчихсон

Ганцаардахыг минь ч тэвчихгүй
Чи ер нь...



Бүсгүй хүлээнэ, ганцаардана, шанална. Залуу гэвч таг чиг... Бүсгүй залууруу утсаар ярих шалтаг хайсаар олон олон хов хоосон өдрүүдийг өнгөрүүлж байтал аз болоход төрсөн өдөр нь болов... Өөрийн утаснаасаа залгах гэсэн ч зориг нь хүрэлгүй ажлын өрөөний утсаар ярих санаатай харилцуураа авахад зүрх нь хүчтэй цохилно. 990..... дийд дийд, Байна уу? Сайн уу? Би байнааа, Төрсөн өдрийн мэнд хүргэе?... Их хүлээснийх үү? эсвэл үнэхээр тэр ч бас догдолсон байна уу? Нэг л тийм хөөрсөн ч юм шиг дуу,  сонсоод л сэтгэл нь догдолсон ч төдхөн бамбайгаа буулгалгүй Баяртай гэж хэлж амжив.

Бороо чи

Бороо чи оролгүй хичнээн удав
Бодол болон чамайг хүлээнээ... гэснээс
Нээх сайхан бороо ороосой,
Чиний үнэрийг үнэртэлгүй хичнээн ч удав
Чийгний үнэртэй чи минь хамт ирдэгсэн
Чамгүй олон олон өдрүүд
Чаралмаар халуун, шороон шуургатай өнгөрсөөр



Би жаргалтай амьдарч чадаж байна уу? гэсэн зурвасхан асуулт тархи зүсэн орж ирээд бүхэл өдөржин сэтгэл сэмэлж өнжинө гэж төсөөлсөнгүй. Гүнзг...