Saturday, December 18, 2021

Цээжний гүнд  нэг ганцаардал 

Цэх суугаач гэж намайг зэмэлнэ   

Tuesday, December 7, 2021

Чамаас би хариу нэхэхгүй ч 

Чимээгүйхэн дотроо хүлээнэ

Чиний инээмсэглэл,

Чиний үнэр бүгд сэтгэлд шингэж

Чамайг гэх дурсамжийг надад үлдээж 

Дараа нь, дараа нь уулах нэг орон зайг үлдээжээ.  


    

  




Saturday, July 10, 2021

Эргээд харахад чинь би таниагүй юм шиг царайлсан 

Эмзэг зүрх минь цээж дүүрэн буцалж 

Эрээн цамцнаас чинь харцаа бууруулж 

Эрхгүй буцаад алхсан 

Чи байсан, чи байна, чи байсаар ч байна. 

Saturday, February 13, 2021

Гэнэн тэнэг, хэрэггүй, санамсаргүй алдаануудаа цуглуулж 

Хорин жилийн дараа ганцаараа дурсан жуумалзах гэж

Гунигтай үеэ өнгөлөн далдалж 

Хоромхон мөчид  ч сэтгэл дүүрэн байх гэж 

Хийсэн байх



Гарыг чинь атгахад зөөлөн байсан 

Уруулыг чинь үнсэхэд танил санагдсан

Ярилцах харин ганцаардмал мэдрэгдсэн 

Яг л над шиг


Thursday, October 1, 2020

Ингэж хүчтэй догдлохгүй яасан ч их удсан юм бээ. Би чамайг мартсан гэж бодсон, хэзээ ч дурсан санахгүй байж чадна гэдэгтээ итгэсэн. Гэвч дахин анх харах мөчид доголсон, зүрх минь цээжиндээ багтахаа байсан, хөл минь орчлонг онож гишгэхгүй байх шиг мэдрэгдсэн, гар чинь гарыг минь шүргэхэд арьс нь мэдээ алдах шиг болсон. 

Гэвч би бас л хуучнаараа дахин тэвчсэн, байж болох бүх хүч чадлаа тэвчихэд зориулсан, тэсгэл алдчихгүйн тулд, сэтгэлээ илэрхийлчихгүйн тулд удаан гэгч нь дуугаа хурааж машиныхаа цонхоор ширтсэн, чи анзаараагүй байх. Чи үргэлж анзаардаггүй юм шиг надад санагддаг тэр л мэдрэмж дахин төрж, зүрхийг минь, тархийг минь, сэтгэлийг минь байж ядтал эзэмдсэн тул би явсан.

Явахдаа олон жилийн турш сэтгэлдээ хадгалсан чиний дүрийг санаж, дахин мөрөөдөж эхэлсэн. Миний доторх чи уг нь их мэдрэмжтэй, соёлтой, хүнлэг, сонирхолтой хэвээр. Үргэлж намайг уйдаадаггүй гоё, гоё зүйлс ярьж өгдөг, үргэлж санаа тавьж миний өмнөөс илүү ажилладаг,  үргэлж хэрэгтэй үедээ гарч ирж эргэн тойрон орчинг минь аюулгүй болгодог бас маш их романтик, сонсохыг хүссэн үгийг минь сонсгож, мэдрэхийг хүссэн догдлолыг ч үргэлж мэдрүүлдэг байсан. Яг энэ нандин дүрээ чи яагаад нуучихсан юм бэ? 





 

  



Friday, July 10, 2020

Хараад өнгөрсөн үү?
Харагдаад өнгөрсөн үү?
Таниад хараад байсан уу?
Танилцах гээд хараад байсан уу? 
Аль нь болохыг мэдэхгүй ч 
Чи таалагдсан
Ахиад холбогдохыг хүссэн ч 
Чамайг хаанаас олохыг би мэдэхгүй хэвээр...

Friday, December 27, 2019

32 нас оргүйгээс

Хэдийн 32 нас хүрчихжээ. 32 хүрнэ, хүрэхээр ямар байх тухай ямар ч төсөөлөлгүй байсаар зүүдэндээ алхаж байгаа юм шиг 10 жилийг үдэж.
Харамсмаар ч юм шиг, хашгирмаар ч юм шиг, халаглаад уйлмаар ч юм шиг.
Цээжин дотор, 2 гарт, тахин дотор юу ч алга, намайг гэх хэн ч алга.

Юуны төлөө өдий хүртэл амьдарч байгаан бол?


Monday, December 16, 2019

Одоо нэг

Одоо нэг тааралдахсан
Огт танихгүй юм шиг зөрж өнгөрөхдөө
Зөвхөн чамайг харахаас гадна
Өөрийгөө бас харуулмаар
Хавьд мэдрээгүй хүчтэй догдлол, зүрхний цохилтыг мэдрэхсэн
Гэхдээ ганцхан би биш, чамайг яахыг харахыг хүснэ






Бүсгүй түүнийг бодон олон жил шаналсаар тархины хорт хавдар тусчээ. Хагалгаанд орох мөч ирэхэд хавдраа авхуулахыг хүссэнгүй, энэ бол зөвхөн миний л амьдрал, энэ бол зөвхөн миний хайр, зөвхөн миний өвчин, түүнээс үлдсэн ганц зүйл учир та битгий хагалгаа хий гэж эмчээс гуйлаа. 


ЧАМАЙГ МАРТАХЫН ТУЛД

Чамайг мартахын тулд эхлээд харцыг чинь,
Чи намайг анх харсан тэр өдрийн нарыг,
Тэр өдрийн нарыг санагдуулаад байгаа энэ өдрийн нарыг,
Тийм ээ, ер нь бол нарыг мартах хэрэгтэй.
Чамайг мартахын тулд эхлээд уруулыг чинь,
Чамайг би анх үнссэн тэр үдшийн сарыг,
Тэр үдшийн сарыг санагдуулаад байгаа энэ үдшийн сарыг,
Тийм ээ, ер нь бол сарыг мартах хэрэгтэй.
Нар, сарыг мартахын тулд нүдээ аних хэрэгтэй.
Нүдтэй гэдгээ ч мартах хэрэгтэй.
Аньсан байхад хараад байдаг
Алив тэр нуугдагч нүд,
нар сарнаас ч хол нүд ...

Би жаргалтай амьдарч чадаж байна уу? гэсэн зурвасхан асуулт тархи зүсэн орж ирээд бүхэл өдөржин сэтгэл сэмэлж өнжинө гэж төсөөлсөнгүй. Гүнзг...