Wednesday, January 13, 2016

Гэртээ сууна гэдэг уг нь их аятайхан юм. Юу ч бодолгүй, юунд ч стресстэхгүй, төрөл бүрийн хоол хийж сурлаа, буйдангийнхаа өнгө төрхийг өөрчиллөө, хүүхэд, ханиа асарлаа...
Гэвч өдөр бүр нэг л дүр төрхтэйгээ нөхөртөө харагдахыг хүссэнгүй...
Үстэй, зүйстэй, шүдтэй залуучууд сонирхдог ш дээ...

Thursday, January 7, 2016



Даруухан төрх
Дөлгөөн харц
Ялдамхан инээмсэглэлийг чинь
Ямар их санана вэ...

Намуухан яриа
Зөөлөн  гар
Улаахан уруулыг чинь
Ямар их санана вэ...

Saturday, December 19, 2015

Чамайгаа өөрчлөхгүйгээр би Жаргалтай хайрлаж амьдрана... ня няняняняняня няня

Сонсоход гоё үгс
Төсөөлөн, мөрөөдөхөд улам л гоё болох үгс
Харин амьдралд тэвчээр алдуулах үгс
Хашгирч дэвхцэж орилмоор
Хачин муухай үгс
Яаж ч боломгүй үгс
Ямар сонин үгс
Дуунд байдаг юм бэ

Бүүр туйлдаж гүйцлээ. Яах ч ёсгүй зүйлсийг бодсоор байгаад
Яагаад би ийм хөгийн улцан арчаагүй юм бол? Яагаад бүхнийг орхиод явчихаж чаддаггүйн бол...

Бол бол бол бол бол бол түмэн бол бол цаашид ч түм түмэн бол бол бол хөвөрнө дөө. 


Урьд шөнөжин чамайг зүүдэллээ
Урвашгүй сэтгэл минь намайг зовоож
Унтахдаа хүртэл  хүссэн юм болов уу гэж
Удаан гэгч нь бодлоо

Мартчихсаан  гэж өөртөө итгүүлсэн ч
Маргаж  зүүдэнд минь чи ирлээ
Маргааш өдөр гэгээтэй болно доо гэсэн ч
Манан дундаа байж л байхыг сэтгэл минь хүсчээ

Мартах гэж оролдох бүрт  чи зүүдэнд минь ирэх юм

Өмнө ч бас шөнөжин зүүдлээд хоносон
Өөр нэг зүйл хэлэх гээд ч байх шиг санагдсан
Тэр чинь юу юм? асуухад

Харчихаасай намайг  гэж бодон
Хашааны чинь дэргэдүүр өнгөрч явах юм
Хаа холоос чи нэрээр минь дуудахад
Хачин ихээр догдлоод эргээд би  харж байна

Ахыгаа дагуулан ирж тайлбарлуулах гээд
Тэгээд яалаа даа мартчихжээ, тухайн үед бичээд дуусгаж чадалгүй хадгалчихаж, нээрэн л нэг тийм юм болж байсныг санаж байна. Гэвч одоо сэтгэл ерөөсөө догдлохгүй байгаа болохоор үргэлжлүүлж  чадахгүй энэ хэвээр нь нийтлэхээр боллоо.



Таалагдах гэж хүлээх
Тайтгаруулах гэж аяглах
Албагүй


Гуниг
Гомдол
Гутрал
Уйтгар
Уур хилэн
Уйлалдаан
Цөхрөл


Олон олон нойргүй шөнө
Мэлэрнэ
Олон олон гунигтай өдөр
Мэлмэрүүлнэ
Нулимсаар гуниг урсана
Урсахдаа
Үерлэнэ
Бодол
Тэнүүчлэнэ төөрнө
Тогтож ядна

Thursday, August 27, 2015

Эрх чөлөө

Эрх чөлөө, ЭРХ чөлөө, эрх ЧӨЛӨӨ... чамайг би яаж мэдэрмээр юм.

Хайр нь хичнээн их, халамж нь ямар ил гээч
Сэтгэл нь хичнээн давчуу, гар нь ямар хатуу гээч... Нэг тийм, ...,  үг олдохооргүй...

Би жаргалтай амьдарч чадаж байна уу? гэсэн зурвасхан асуулт тархи зүсэн орж ирээд бүхэл өдөржин сэтгэл сэмэлж өнжинө гэж төсөөлсөнгүй. Гүнзг...