Сонсоход гоё үгс
Төсөөлөн, мөрөөдөхөд улам л гоё болох үгс
Харин амьдралд тэвчээр алдуулах үгс
Хашгирч дэвхцэж орилмоор
Хачин муухай үгс
Яаж ч боломгүй үгс
Ямар сонин үгс
Дуунд байдаг юм бэ
Saturday, December 19, 2015
Урьд шөнөжин чамайг зүүдэллээ
Урвашгүй сэтгэл минь намайг зовоож
Унтахдаа хүртэл хүссэн юм болов уу гэж
Удаан гэгч нь бодлоо
Мартчихсаан гэж өөртөө итгүүлсэн ч
Маргаж зүүдэнд минь чи ирлээ
Маргааш өдөр гэгээтэй болно доо гэсэн ч
Манан дундаа байж л байхыг сэтгэл минь хүсчээ
Мартах гэж оролдох бүрт чи зүүдэнд минь ирэх юм
Өмнө ч бас шөнөжин зүүдлээд хоносон
Өөр нэг зүйл хэлэх гээд ч байх шиг санагдсан
Тэр чинь юу юм? асуухад
Харчихаасай намайг гэж бодон
Хашааны чинь дэргэдүүр өнгөрч явах юм
Хаа холоос чи нэрээр минь дуудахад
Хачин ихээр догдлоод эргээд би харж байна
Ахыгаа дагуулан ирж тайлбарлуулах гээд
Тэгээд яалаа даа мартчихжээ, тухайн үед бичээд дуусгаж чадалгүй хадгалчихаж, нээрэн л нэг тийм юм болж байсныг санаж байна. Гэвч одоо сэтгэл ерөөсөө догдлохгүй байгаа болохоор үргэлжлүүлж чадахгүй энэ хэвээр нь нийтлэхээр боллоо.
Thursday, August 27, 2015
Эрх чөлөө
Эрх чөлөө, ЭРХ чөлөө, эрх ЧӨЛӨӨ... чамайг би яаж мэдэрмээр юм.
Хайр нь хичнээн их, халамж нь ямар ил гээч
Сэтгэл нь хичнээн давчуу, гар нь ямар хатуу гээч... Нэг тийм, ..., үг олдохооргүй...
Хайр нь хичнээн их, халамж нь ямар ил гээч
Сэтгэл нь хичнээн давчуу, гар нь ямар хатуу гээч... Нэг тийм, ..., үг олдохооргүй...
Tuesday, May 12, 2015
Friday, May 8, 2015
Бүсгүй хүлээнэ, ганцаардана, шанална. Залуу гэвч таг чиг... Бүсгүй залууруу утсаар ярих шалтаг хайсаар олон олон хов хоосон өдрүүдийг өнгөрүүлж байтал аз болоход төрсөн өдөр нь болов... Өөрийн утаснаасаа залгах гэсэн ч зориг нь хүрэлгүй ажлын өрөөний утсаар ярих санаатай харилцуураа авахад зүрх нь хүчтэй цохилно. 990..... дийд дийд, Байна уу? Сайн уу? Би байнааа, Төрсөн өдрийн мэнд хүргэе?... Их хүлээснийх үү? эсвэл үнэхээр тэр ч бас догдолсон байна уу? Нэг л тийм хөөрсөн ч юм шиг дуу, сонсоод л сэтгэл нь догдолсон ч төдхөн бамбайгаа буулгалгүй Баяртай гэж хэлж амжив.
Бороо чи
Бороо чи оролгүй хичнээн удав
Бодол болон чамайг хүлээнээ... гэснээс
Нээх сайхан бороо ороосой,
Чиний үнэрийг үнэртэлгүй хичнээн ч удав
Чийгний үнэртэй чи минь хамт ирдэгсэн
Чамгүй олон олон өдрүүд
Чаралмаар халуун, шороон шуургатай өнгөрсөөр
Бодол болон чамайг хүлээнээ... гэснээс
Нээх сайхан бороо ороосой,
Чиний үнэрийг үнэртэлгүй хичнээн ч удав
Чийгний үнэртэй чи минь хамт ирдэгсэн
Чамгүй олон олон өдрүүд
Чаралмаар халуун, шороон шуургатай өнгөрсөөр
Monday, January 26, 2015
Monday, January 19, 2015
Thursday, January 15, 2015
Tuesday, January 13, 2015
Tuesday, January 6, 2015
Дуугүй байх минь чамд таалагдахгүй байна гэл үү?
Даруухан төрхөнд минь л хууртаж гэрлэсэн гэл үү?
Дурлалгүй өдийг хүртэл явлаа гэж намайг зэмлэв үү?
Даанч чамд минь сонирхол татах зүйл алга амраг минь
Тэгээд ч
Ам хуурайгүй чалчиж би чадахгүй
Амтгүй хэдэн үг чулуудах ч хүсэлгүй
Өөр надаас чи юу хүсээв
Өмнө чинь би байгаагаараа л байна
Миний хүслээс ангид чи намайг эзэмдэж чаддаг бус уу?
Маргааш гэдэг өдрийг бодохоос ч айдаг надад
Маргаангүй заавал ийм л байх ёстой гэж итгүүлдэг бус уу?
Махан бие минь угаасаа л чинийх шүү дээ хонгор минь
Сэтгэлээс чинь гараагүй үг
Сэтгэлд минь хүрэхгүй байна
Өөр надаас юу хүсээв
Өмнө чинь би байгаагаараа л байна
Даруухан төрхөнд минь л хууртаж гэрлэсэн гэл үү?
Дурлалгүй өдийг хүртэл явлаа гэж намайг зэмлэв үү?
Даанч чамд минь сонирхол татах зүйл алга амраг минь
Тэгээд ч
Ам хуурайгүй чалчиж би чадахгүй
Амтгүй хэдэн үг чулуудах ч хүсэлгүй
Өөр надаас чи юу хүсээв
Өмнө чинь би байгаагаараа л байна
Миний хүслээс ангид чи намайг эзэмдэж чаддаг бус уу?
Маргааш гэдэг өдрийг бодохоос ч айдаг надад
Маргаангүй заавал ийм л байх ёстой гэж итгүүлдэг бус уу?
Махан бие минь угаасаа л чинийх шүү дээ хонгор минь
Сэтгэлээс чинь гараагүй үг
Сэтгэлд минь хүрэхгүй байна
Өөр надаас юу хүсээв
Өмнө чинь би байгаагаараа л байна
Monday, January 5, 2015
Бичих л ёстой болоод бичиж байна уу? Тайвширахын тулд бичиж байна уу? Блогоо дүүргэж чамд үзүүлэх гэж бичиж байна уу? Яах гэж бичээд байгаа юм бэ? Бичснээрээ үнэхээр өөрлүүгээ өнгийж чадаж байна уу? Амьдралд чинь өөрчлөлт орж байна уу? Сэтгэл тайширч амар амгалан болж байна уу?
Хариулаач надад
Хөлдүү сэтгэл минь
Хариулаач надад
Хөлдүү сэтгэл минь
Subscribe to:
Posts (Atom)
Би жаргалтай амьдарч чадаж байна уу? гэсэн зурвасхан асуулт тархи зүсэн орж ирээд бүхэл өдөржин сэтгэл сэмэлж өнжинө гэж төсөөлсөнгүй. Гүнзг...
-
Чамайг мартахын тулд эхлээд харцыг чинь, Чи намайг анх харсан тэр өдрийн нарыг, Тэр өдрийн нарыг санагдуулаад байгаа энэ өдрийн нарыг, Тий...
-
Нэрнээс нь сүрдээд худалдаж авснаасаа хойш нилээд олон сар сэтгэл зүйгээ бэлдэж байгаад уншлаа. Өмнө нь хэлмэгдүүлэлтийн тухай уншс...