Хүсээгүй, төлөвлөөгүй
Хүүхэд нь болж төрөх аймаар
Магадгүй намайг олсныхоо дарааа
Хэсэгхэн зуур ч гэсэн
Маргаашийн төлөө зовсон байх
Тэр зовлон нь
Дөнгөж бүрэлдэж буй
Бяцхан зүрхэнд минь
Гүн шингэж
Одоо ч гэсэн намайг
Тэвчээр алдтал
Гуниглуулдаг байх
Tuesday, November 18, 2014
Sunday, November 16, 2014
Хэнд ч очоогүй сэтгэл
Чамд гэж хаяглачихаад
Хэзээ ч явуулж үзээгүй захиа
Чамд гэж хадгалчихаад
Хэнд ч өгөөгүй сэтгэл
Хоёулаа адилхан
Шарлаж хуучирч дээ...
Хэзээ ч явуулж үзээгүй захиа
Чамд гэж хадгалчихаад
Хэнд ч өгөөгүй сэтгэл
Хоёулаа адилхан
Шарлаж хуучирч дээ...
Од харавхад хүслээ шивнэхээр биелэдэг гэсэн үнэн болов уу? гэж гэнэн томоогүй зангаар чамаас асууж байсныг санаж байна уу?
Тийм ээ. Тэр үед чи надад "Чамайг миний найз охин болгож өгөөч гэж би тэр оддоос гуйна" гэж хэлж билээ. Яг тэр шөнө хэтэрхий гоё зүүд зэрэглээ юм шиг санагдаж шөнөжин цурам хийлгүй, утсаа тэврээд хором мөч бүрийг ирээдүйн хамтын аз жаргалыг төсөөлөн өнгөрүүлсэн сэн. Маргааш нь ч гэсэн ойлгогддоггүй, дуусдаггүй геометрийн хичээлийн цаг ямар хурдан өнгөрснийг одоо ч хүртэл санаж байна.
-Эрхлэх гээд байгаа юм уу, Хариугаа өгөөч ээ гээд байхад нь сэтгэл дотроо би аль хэдийн асуух хэрэг юун, угаасаа л би чинийх шүү гээд түмэнтээ шивнэчихсэн байсан ч ил гаргаж хэлж чадаагүйсэн.
Одоо бодоход дэндүү бүүр дэндүү гэмээр харамсалтай.
Дэндүү хайртайдаа чамтай би ханилахгүй
Дэргэд чинь өнгөө гээж
Дээлэнд чинь нулимсаа шингээхгүй
Унаж боссон амьдралд
Уусан байхыг чинь харахгүй ээ... Яг л энэ шүлэг шиг харамсал харууслаа тайтгаруулах шалтаг олсон мэт.

Яг л тэр богинохон хором
Миний үргэлж мөрөөддөг, хүлээдэг
Мангартталаа санадаг хүн мөн байсаан чи
Халамж, хайр, энхрийлэл
Яг л тэр богинохоон хормын төлөө
Би амьд явж байсан юм шиг
Хэтэрхий романтик кино
Итгэж өгөхгүй
Төсөөлж чадахгүй
Нилээд удсаан,
Дугхийгээд сэрэхдээ
Богинохон их гоё зүүд
Зүүдлээд өнгөрөх шиг
Яг л тэр хормын төлөө
Би амьд явж байсан мэт
Мангартталаа санадаг хүн мөн байсаан чи
Халамж, хайр, энхрийлэл
Яг л тэр богинохоон хормын төлөө
Би амьд явж байсан юм шиг
Хэтэрхий романтик кино
Итгэж өгөхгүй
Төсөөлж чадахгүй
Нилээд удсаан,
Дугхийгээд сэрэхдээ
Богинохон их гоё зүүд
Зүүдлээд өнгөрөх шиг
Яг л тэр хормын төлөө
Би амьд явж байсан мэт
Wednesday, November 5, 2014
3 жилийн баяр баясгалан минь сонсооч
Амьдралын минь 26 жилийн 23 нь чамтай холбоотойг чи мэдэх үү?
Энэ 23 жилдээ үргэлж гунигтай явж дээ би. Магадгүй учраагүй байсан 3 жилд нь бүхий л баяр баясгаланг дуусгачихсан юм болов уу?
Жилд дөрвөн улирал ээлжилдэг атал алийг нь ч мэдэлгүй өнгөрүүлж Хүлээлт- Илтгэл- Тэвчээр- Хүлээлт -Илтгэл-Тэвчээр гэсэн ийм л давтамжтай хорвоог элээж дээ...

БИ
Би дэндүү худалч
Бас хуурамч
Байж боломгүй дүр эсгэгч ...
Яахав дээ энэ амьдралд
Багахан ч гэсэн
Амар амгалан тогтоох гэж
Өөрийгөө зорж
Өрөөлийг хурцалж
Эцэст нь тэгээд
Амьдраагүй юм шиг үхэх биз
Бас хуурамч
Байж боломгүй дүр эсгэгч ...
Яахав дээ энэ амьдралд
Багахан ч гэсэн
Амар амгалан тогтоох гэж
Өөрийгөө зорж
Өрөөлийг хурцалж
Эцэст нь тэгээд
Амьдраагүй юм шиг үхэх биз
Tuesday, November 4, 2014
Ээжийн минь гар
Ээжийн минь "гар" бараг 7 хоногийн өмнөөс эхлэн бодогдоод болдоггүй ээ...
Хэзээ ингэж үрчлээтэж, хатуурч мойныгоод гүйцэт тэнийхээ ч больсныг мэдсэнгүй.
Цагтаа ахуй үйлчилгээнд ажилладаг сүмбэн цагаан хуруутай, хуруу бүр нь уран хүүхэн гэж хэлэгдэж байсныг одоо ч би мартдаггүй юм.
Хичнээн сайхан зөөлөн, хичнээн нарийн сүмбэн хуруунууд байв даа.
Гэтэл саяхан дүүгийнхээ хуримаар хөдөө очоод 5 хоноод ирэхдээ л анзаарлаа. Санамсаргүй хөл дээр нь гишигчихээд гар барихдаа чангахан атгаад автал нээх хөшүүн танил биш атгалт.
Юу вэ, хэний гар вэ, андуурчихав уу гээд эргээд хартал яах аргагүй миний ард ээж л зогсож байсан.
Гэнэт өөрийн эрхгүй дотор сонин болоод л явчихлаа.
Бага байхад үсийг минь самнаж өгөхдөө илж байна уу гэлтэй их л зөөлөн мэдрэгддэг байсансан. Гар нь зөөлөн ч гэлээ байнга үнсээд үнгээд, илээд, арчаад байдаггүй хүн л дээ. Хааяа халуураад өвдөөд хэвтэхэд нуруу илж өгнө. Одоо бодоход төсөөлшгүй сайхан тайвшрал байж
Миний насан дээр цаг үеийнхээ хэдэн сайхан хүүхнүүдийн нэг байсан. Намайг 9-р ангид ордог зун ангийнх нь хүүхдүүд манайд ирээд ярьж хөөрөөд сууж байхад Баянаа гэдэг ах ууж байсан жаахан юмандаа халамцаж зориг орсон уу, эсвэл өмнө нь хэлэх боломж гараагүй байсан уу мэдэхгүй ямар ч байсан ээжийг минь хэрхэн нууцхан харж хайрлаж явдаг байсан тухайгаа санаа алдан байж хэлээд, нэг үдэшлэг дээр очоод арай гэж зориг гарган бүжгэнд уриад бүжиглээд явж байтал хүнтэй суух гэж байгаа тухайгаа хэлтэл хэсэгтээ л дотор харлаж харамсаж билээ гээд ярьж байсан сан.
Би ч тэр үед нь бас багагүй харамссан сан.
Миний аав ч алсын хараатай, уужуу дотортой, ярих юмгүй сайн эр хүн. Насаараа цагдаа хийж сум дамжиж явсаар тэтгэвэртээ гарсан. Биднийг хоосон хонуулж, юмаар дутаагаагүй ч хувьдаа хуримтлуулаад нөөцлөөд байсан эд зүйлгүй л хүн. Насаараа аавыг минь дагаж явсаар гарт барьсан ажилгүй, өөрийн гэх гоёх хувцасгүй шахуу болсныг нь би юу эс андхав.
Ёстой л Баянаа ахтай суучихсан бол ээж минь одоо бүүр жавхалзсан ганган хүүхэн байгаа даа гэх харуусал төрж билээ...
Тэр цагаас хойш ээжийнхээ тухай тийм ч их бодож байсангүй. Өөрөө ч тачигнатал инээж, дургүй зүйл дээрээ шууд уурлачихаад л явдаг. Тиймдээ ч сул талыг нь олж хардаггүй байх.
Цаг хугацаа гэж юу ч хайрладаггүй, юу ч гамнадаггүй бололтой. Цаг хугацаа ч гэж дээ, угтаа би л гамнасангүй, хайрласангүй.
Төгсөж ирээд л нэг хар юм дагаж нисээд одоо тэгээд 5 жилийн турш арга эвийг нь олж ааш занг нь тааруулах гэж нус нулимстайгаа хүртэл холилдож л явдаг Би ч мөн таагүй охин доо...

Г.АЮУРЗАНА ШҮГДЭН
Шүгдэнг уншаад
дуссанаас хойш олон сар болсон ч тэмдэглэлээ бичиж амжихгүй яваад байлаа.
Өөрөө өөрийгөө олох
гэж тэмцсэн Сэржамц гэх өвөр монгол залуугийн ажил амьдралтай салжгүй холбоотой
болсон.
Хятажсан
Монголчуудын дунд өөрөө өөрийгөө эрж хайж, тэмцэлдэж, яаж ч
чадахгүй болохоор дэмий л шаналж яваа энгийн эрчүүдийн 1 бол Сэржамц.
Тэрээр мөрч нохойн
цагдаа хийдэг бөгөөд Хуанди гэх нохойтойгоо л сэтгэлээ хуваалцана.
Нэг удаа хийдэд золгүй байдлаар амь насаа алдсан,
эсьэл хорлосон байж болох залуухан ламын хэрэг дээр ажиллах явцад түүний
хамгийн дотны анд болох Хуанди нь учир битүүлгээр амь насаа алдсан үеэс тэрээр
ШҮГДЭН гэх бурханы шашны урсгалын талаар судалж эхэлдэг.
ШҮГДЭНГ шүтсэн
хүмүүс хэмжээлшгүй баяждаг уу? Эсвэл цаана нь өөр нарийн зүйл байна уу? Гэх
олон олон асуултын хариуг олох гэж тэмцэж буйгаар зохиол үргэлжилдэг.
С.Эрдэнэ “Хойт насандаа учирна”
Нэрнээс нь сүрдээд худалдаж авснаасаа хойш нилээд олон
сар сэтгэл зүйгээ бэлдэж байгаад уншлаа.
Өмнө нь хэлмэгдүүлэлтийн тухай уншсан ном, зохиол бүрээс
их л хатуу харгислал, тарчлал, уй гашуудал, гуниг зовлон болгоныг бүхий л бие,
сэтгэлээрээ мэдрэх шиг болдог байлаа. Тиймээс
энэ номыг унших гэж их зориг гаргасан. Эхний арав гаруй хуудсыг уншиж дуусгах
хүртэл ийм л сэтгэгдэлтэй байлаа.
Соноров, Цэвэлмаа хоёрын учрал, хүлээлт, хайр дурлалын
баланд би ч мөн мансуурч хагацлын зовлон гунгийг нь хэсэгхэн хугацааных мэтээр
төсөөлсөөр нэг л мэдэхэд уншаад дуусгачихжээ.
Уншаад дуусах тэр мөчид төрсөн сэтгэгдэл бол хэлмэгдүүлэлтийн
тухай их ЗӨӨЛНӨӨР ХАТУУХАН хэлсэн роман
шиг санагдлаа.
Дамдин баавайн гэр бүл, үр хүүхдүүдийнх нь хувь заяагаар дамжуулан буриад зон олны түүх,
өв соёл, аж амьдрал, хайр дурлалыг нь дагасан атаа хорсол, их хэлмэгдүүлэлтийн
үүсэл гарал зэргийн утга санааг энгийнээр маш тодорхой тусгаж өгчээ.
Дамдин баавайн охин Цэвэлмаа бол нутаг усандаа алдартай олон эрчүүдээр гуйлгуулж уйлуулж,
дуулуулж, яваа үзэсгэлэн төгс, сор
болсон бүсгүй. Эдийн засгийн яамны дэд сайд Соноров гэх залуухан сайхан залуу
ах Цэвэгтэй нь танилцан дотносч улмаар тэдний нутгаар ан гөрөө хөөцөлдөн ирэх үед анхны харцаар хайрын гал асааж
хэлмэгдүүлэлтийн эхлэлийг тавьсан гэлтэй.
Нэгэн цагт түүнд сэтгэл
алдарсан Яндаг хамгаалагч
/цагдаа/ нь гэр бүлтэй нэгэн хэдий ч сайн сайхан бүхнийг өмчирхөх хүсэл нь
байнга Цэвэлмаагийн зүг жолоо залахад хүргэдэг байлаа. Түүнийг Соноровт алдсан цагаас эхлэн Яндагийн цээжин дэх атаа хорсол
дээд цэгтээ хүрч хэнийг ч юуг ч золиослоход бэлэн болжээ.
“Хэнд ч юм юунд ч юм хорсох сэтгэл зүрхийг нь базлаад дотор нь багтраад арай л
уйлсангүй.” /318-р тал/ Энэ бол Яндагийн үнэн дүр. Тэр угийн ийм хүн атаач,
хуурамч, өширхөг, бүгдийг өмчлөх хүсэлтэн. Энэ атаач зан нь л буриад зон олныг тойрон
өнгөрөх их хэлмэгдүүлэлтийн хар шуурганд
түлхэн оруулжээ.
Monday, November 3, 2014
Г.Аюурзана "Бөөгийн домог"
Нэг өдрийн турш
оюун санааны шал өөр ертөнцөд амьдраад ирсэн мэт үгээр хэлж боломгүй сонин
мэдрэмжийг авлаа.
Тэнгис бол өөрөө
өөрийгөө олох гэж хичээж зүтгэж яваа
энгийн нэгэн залуу. Дотоод сэтгэлдээ болно гэсэн мянган цэргийг болохгүй гэсэн
түмэн цэргийн өөдөөс дайтуулчихсан үй олон зөрчил тэмцлийн эзэн.
Төрөл бүрийн ажил хольж сольж хийж явахдаа, сэтгэлээ өгсөн нэгэнтэй уулзаж
учирч явахдаа ч тэрээр үүрдийн жаргалаа олж авч чадсангүй. Учир нь сэтгэлийн
гүнд нь нэг нууцлаг ертөнц оршиж өөр зүгрүү дуудсаар байгааг мэдэрдэг байлаа. Ийн
дуудлага нь санамсаргүй Хагдай бөө, бурхан хадны зүг жолоо залахад хүргэсэн.
Эзэнгүй гэмээр
арал дээр Хагдайн бөөгийн ярьдаг үлгэр шиг олон хууч яриаг сонсож, бурхан хадны үүдийг
олох гэж ширтэн суусан 6 жилийн
хугацаанд тэрээр бишгүй л олон зүйлийн тухай мэдэж авсан. Гэвч тэрээр бурхан
хадны үүдийг бус дотоод ертөнцийнхөө
үүдийг нээж чадсан
Тэнгисийн
амьдралын зам зөв гэдгийг баталсан бас
нэг дүр бол Рэжи юм. Бөөгийн домгийн тухай ном бичихээр зорьж явахдаа Тэнгистэй
танилцаж хэсэгхэн хугацаанд хамт байсан Рэжиг
нутгийнхан удган гэж нэрлэдэг нь ч оргүй зүйл биш. Гэнэтхэн хий зүйл
харж, түүнтэйгээ ярилцдаг ч Рэжи үүнийг тоолгүй зөвхөн номоо бичиж дуусгахыг
хүссэн. Номоо бичиж дуусаад нутаг буцсан түүний тухай бодож, холбоо барих гэж
Тэнгис хэд хэдэн удаа оролдсон ч өөрийн амьдралын “замаас” хазайх тул больсон. Хэдэн жилийн дараа судалгааны
ажлаар Рэжи Баргуужин төрхөмийг зорьж
ирэх үед хамгийн өндөр борлуулалттай
номын эзэн, хэвлэлийн компианы захирлын эхнэр, амьдрал нь юугаар ч дутахгүй аз
жаргалтай амьдарч байгаагаа бүгдэд хэлэх мэт
тод чанга инээдэг нэгэн болсон
байлаа.
Гэвч хэсэгхэн
хугацааны дараа сайхан тод чанга инээмсэглэл нь Рэжийгийн сэтгэлийн гүн дэх
бүхий л уйтгар гунигийн өнгөлөн далдлалт
байсан гэдгийг Тэнгис ойлгоно. Судалгааны
ажил нь зөвхөн шалтаг байсан бөгөөд
сэтгэлээ онгойлгож уйлах шалтгаан,
орчин байхгүй бэтгэрч явсаар энд ирсэн
төдийгүй Тэнгисийн хажууд том том нулимс унагааж цурхиран уйлахдаа Рэжи бага
зэрэг тайвширсан байх. Нүдэнд нь
харагддаг хий зүйлийг ч харж чадахгүй болсон тухайгаа ч энэ үед хэлдэг.
Бие мах бодийн
амьдрах ертөнц, оюун санааны орших ертөнц хоёр бол тэс ондоо тусдаа асуудал
байх юм. Хүн угтаа төөрөхөөр олон өрөө байшинд гоо үзэсгэлэнийн дээд болж
амьдраад, хооронд нь андуурахаар олон төрлийн машинаа сольж унаад өглөө, өдөр
орой идсэн хоол бүр нь хоорондоо адилхан мэт амтагдаад ... хэдий ийм биеийн жаргал байлаа ч сэтгэл нь ханахгүй
өөр бас нэгэн зүйлийг хайсаар тэмүүлсээр
байдаг нь хорвоогийн жам гэлтэй.
Өмнө нь “Биеийн”
жаргалыг бүтээвэл, олвол амьдралын утга
учир тэр юм шиг санагдаж байж. Гэвч энэ номыг уншсанаар оюун санаагаа
өлсгөхгүй, амар тайван, бас жаргалтай байлгаснаар хүн байгаагийн утга учраа
олдог гэдгийг Хагдай бөө, Тэнгис 2-ын амьдралын түүхээс мэдэрлээ.
Өнгөрсөнд
Өнгөрсөн цаг үед би
Үргэлж л гунигтай байсан
Цэцэрлэг, сургууль, их сургууль
Одоо ажил
Бүгдийг хурдасгах
Хурдан төгсгөх хүсэл
Хичнээн их байдаг билээ
Дууссаных нь ард
Нээх сайхан юм хүлээж байгаа юм шиг ...
Дуусдаг байсаан, бүгд дууссан
Гэтэл
Ард нь юу ч байгаагүй,
Юу ч хүлээдэггүй бахь байдгаараа
Тэгсэн ч надад сайхан л байдаг байсан
Одоо харин юу ч хурдан төгсгөж чадахгүй нь
Аймаар амьдрал

Хөөрхөн бяцхан догдлол
Цээжин доторх ХӨНДИЙ үүрэндээ багахан ч гэсэн ЮМ байрлууах гэж энд тэнд бишгүй л блог хөтөлж явлаа. Нээх үр дүнтэй биш, тэгсгээд л хаягдана, эсвэл миний бичлэг алга болчихно.
Найдвартай биш, сонголт муутай байдал нь миний урмыг хугалж улам л давчидуулна.
Угтаа сэтгэл маань тэр чигтээ ХӨНДИЙ үүр байж яахаараа ингэтлээ давчдуулдаг юм гэж гайхна.
Ойрноос судлаад байхнээ хамгийн мундаг нийтлэгчид маань блогспотыг сонгосон байхыг хараад дахиад эхлэх урам зориг орсон. Одоо харин нээгээд бичээд эхэлсэн чинь бяцхан догдлол гялс гээд зураад өнгөрсөн чинь ХӨНДИЙ үүрэнд маань гялбаад өнгөрөх шиг боллоо...

Subscribe to:
Posts (Atom)
Би жаргалтай амьдарч чадаж байна уу? гэсэн зурвасхан асуулт тархи зүсэн орж ирээд бүхэл өдөржин сэтгэл сэмэлж өнжинө гэж төсөөлсөнгүй. Гүнзг...
-
Чамайг мартахын тулд эхлээд харцыг чинь, Чи намайг анх харсан тэр өдрийн нарыг, Тэр өдрийн нарыг санагдуулаад байгаа энэ өдрийн нарыг, Тий...
-
Нэрнээс нь сүрдээд худалдаж авснаасаа хойш нилээд олон сар сэтгэл зүйгээ бэлдэж байгаад уншлаа. Өмнө нь хэлмэгдүүлэлтийн тухай уншс...