Цээжин доторх ХӨНДИЙ үүрэндээ багахан ч гэсэн ЮМ байрлууах гэж энд тэнд бишгүй л блог хөтөлж явлаа. Нээх үр дүнтэй биш, тэгсгээд л хаягдана, эсвэл миний бичлэг алга болчихно.
Найдвартай биш, сонголт муутай байдал нь миний урмыг хугалж улам л давчидуулна.
Угтаа сэтгэл маань тэр чигтээ ХӨНДИЙ үүр байж яахаараа ингэтлээ давчдуулдаг юм гэж гайхна.
Ойрноос судлаад байхнээ хамгийн мундаг нийтлэгчид маань блогспотыг сонгосон байхыг хараад дахиад эхлэх урам зориг орсон. Одоо харин нээгээд бичээд эхэлсэн чинь бяцхан догдлол гялс гээд зураад өнгөрсөн чинь ХӨНДИЙ үүрэнд маань гялбаад өнгөрөх шиг боллоо...
No comments:
Post a Comment