Од харавхад хүслээ шивнэхээр биелэдэг гэсэн үнэн болов уу? гэж гэнэн томоогүй зангаар чамаас асууж байсныг санаж байна уу?
Тийм ээ. Тэр үед чи надад "Чамайг миний найз охин болгож өгөөч гэж би тэр оддоос гуйна" гэж хэлж билээ. Яг тэр шөнө хэтэрхий гоё зүүд зэрэглээ юм шиг санагдаж шөнөжин цурам хийлгүй, утсаа тэврээд хором мөч бүрийг ирээдүйн хамтын аз жаргалыг төсөөлөн өнгөрүүлсэн сэн. Маргааш нь ч гэсэн ойлгогддоггүй, дуусдаггүй геометрийн хичээлийн цаг ямар хурдан өнгөрснийг одоо ч хүртэл санаж байна.
-Эрхлэх гээд байгаа юм уу, Хариугаа өгөөч ээ гээд байхад нь сэтгэл дотроо би аль хэдийн асуух хэрэг юун, угаасаа л би чинийх шүү гээд түмэнтээ шивнэчихсэн байсан ч ил гаргаж хэлж чадаагүйсэн.
Одоо бодоход дэндүү бүүр дэндүү гэмээр харамсалтай.
Дэндүү хайртайдаа чамтай би ханилахгүй
Дэргэд чинь өнгөө гээж
Дээлэнд чинь нулимсаа шингээхгүй
Унаж боссон амьдралд
Уусан байхыг чинь харахгүй ээ... Яг л энэ шүлэг шиг харамсал харууслаа тайтгаруулах шалтаг олсон мэт.
No comments:
Post a Comment